Тусламж

Бид туслахад бэлэн

Асуудал гарвал доорх зааврыг үзэх эсвэл бидэнтэй шууд холбогдоорой. Захиалгатай холбоотой бол захиалгын дугаар, бүртгэлтэй утасны дугаараа хамт бичээрэй.

Холбоо барих

И-мэйл

Дэлгэрэнгүй асуулт, хүсэлт, зураг хавсаргах бол.

[email protected]

Утас

Яаралтай, идэвхтэй захиалгатай холбоотой асуудалд.

7000-1234

Апп дотроос

TugTug аппын профайл хэсгээс санал хүсэлтээ шууд илгээж болно.

Түгээмэл асуудал

Түгээмэл асуудал, шийдэл

Нэвтрэх код (OTP) ирэхгүй байна

Утасны дугаараа зөв оруулсан эсэхээ шалгаарай. Утасны сүлжээ, мессежийн хайрцаг дүүрсэн эсэхийг шалгаад хэдэн минут хүлээнэ үү. Дахин илгээх товч идэвхжсэний дараа кодоо дахин авна.

Удаа дараа ирэхгүй бол бүртгэлтэй дугаараа бичээд бидэнтэй холбогдоорой.

Захиалгынхаа төлөвийг хаанаас харах вэ?

Аппын «Захиалга» хэсгээс захиалга бүрийн одоогийн төлөвийг харна: «Төлсөн», «Хүлээж авсан», «Бэлтгэж байна», «Бэлэн болсон», «Замд яваа», «Хүргэсэн». Хүргэгч замд гарсан үед байршлыг нь газрын зураг дээр харж болно.

Төлөв удаан өөрчлөгдөхгүй бол захиалгын дугаараа бичээд бидэнтэй холбогдоорой.

Төлбөр төлсөн ч захиалга баталгаажихгүй байна

QPay-ээр төлсний дараа TugTug апп руугаа буцаж ороход төлбөрийн төлөв шинэчлэгдэнэ. Банкны аппаас гүйлгээ амжилттай болсон эсэхийг шалгаарай.

Мөнгө хасагдсан мөртлөө захиалга баталгаажаагүй бол гүйлгээний огноо, дүн, захиалгын дугаараа бидэнд илгээнэ үү — бид шалгаж шийдвэрлэнэ. TugTug таны картын мэдээллийг хадгалдаггүй.

Захиалгаа цуцлах боломжтой юу?

Түнш захиалгыг хүлээж авахаас өмнө («Төлбөр хүлээж байна» эсвэл «Төлсөн» төлөвтэй үед) захиалгын дэлгэрэнгүй хэсгээс өөрөө цуцалж болно. Түнш хүлээж авсан, бэлтгэж байгаа эсвэл замд яваа захиалгын хувьд бидэнтэй утсаар холбогдоно уу.

QPay-ээр төлсөн захиалга цуцлагдвал буцаан олголтыг төлсөн дансанд тань шилжүүлнэ. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл-өөс үзнэ үү.

Буруу эсвэл дутуу бараа ирсэн

Захиалгын дугаар, асуудлын тайлбар, боломжтой бол зургийг хавсаргаад аль болох хурдан бидэнд илгээнэ үү. Бид түнштэй хамтран шийдвэрлэнэ.

Бүртгэлээ устгуулах

Бүртгэл болон хувийн мэдээллээ устгуулах бол бүртгэлтэй утасны дугаараа дурдаж, «Бүртгэл устгах хүсэлт» гэсэн гарчигтай и-мэйл илгээнэ үү. Бид таныг мөн эсэхийг шалгасны дараа хүсэлтийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

Хуулиар хадгалах шаардлагатай захиалга, төлбөрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.

Устгах хүсэлт илгээх

Би түнш эсвэл хүргэгч — хэнд хандах вэ?

TugTug Merchant, TugTug Driver аппын асуудлаар мөн дээрх утас, и-мэйлээр холбогдоно. Шинээр нэгдэх бол нүүр хуудасны Түнш болох, Хүргэгч болох хэсгийг үзнэ үү.